Hírek Tagok Chat Fórum Képtár Cikkek Koncertek Zenekarok BejelentkezésrssMagyarEnglish

Altan Urag - Blue Mongolia (Хөх Монгол) dalszöveg

Алсран алсрах түүхийн чанадаас
Алдар суу нь дуурсан дуурсаж
Арван зүгтээ сүлдээ тахисаар
Амгалан энхийг даянаа тогтоож
Аргамаг хүлгийн хүчит туурай нь
Алтан дэлхийг доргиож явсан
Асар тэнгэрийн заяатай төрсөн
Агуу удмын нутаг минь э

Эх түүхийн алтан хуудсаа
Эхэлж бичсэн онгон талаа
Ээлжлэн манах зуун зуундаа
Эцгийн голомт тасраа нь үгүй
Эсгий туургат борхон гэр минь
Энгүй талдаа торойж байгаа
Эцэг тэнгэрийн заяатай төрсөн
Их хаадын нутаг минь ээ

Тэртээх түүхийн холын холоос
Тэмцэж боссон өвөг дээдэс
Тэргэл саран дэгдэн хөөрдөг
Тэнгэрийн хаяаг сөхөж үздэг
Тэнхээт хүлгийн эрчит туурай нь
Тэнхлэгт дэлхийг доргиож явсан
Тэнгэр дээд заяатай төрсөн
Тэмүүжин Чингисийн нутаг минь ээ

Тэртээх түүхийн холын холоос
Тэмцэж боссон өвөг дээдэс
Тэргэл саран дэгдэн хөөрдөг
Тэнгэрийн хаяаг сөхөж үздэг
Дэлээ хийсгэх хүлгийн зоон дээр
Дээлээ хөдөрч өрнийг зорьсон
Дэлхийн дайтай сүлдээ өргөсөн
Их Хаадын нутаг минь ээ.
Letöltés
[ Hibajelentés / Üzenet a profil tulajdonosnak ]
Hozzászólások :
Nincs hozzászólás.

Hozzászólok :
Hozzászoláshoz belépés szükséges, ha nem vagy még tag, akkor regisztrálj!

metalindex


Impresszum - Szabályzat - Médiaajánlat